12.10

Дуучин Дээгий өвлийн өвгөнөө ”хулгайд алджээ”

Хайрт ханиа хорт хавдрын улмаас бурхны орон руу явуулсан дуучин Т.Дэлгэрмөрөн өдгөө охинтойгоо хоёулаа амьдарч байгаа юм. Аавыгаа уярааж, баясгаж, сэтгэлийг нь дэвтээж байдаг Д.Зөөлөнсий хэмээх содон нэртэй ухаалаг охин нь түүнд ихэд хань болж байгаа бөгөөд аливааг хамтдаа хийх болжээ. Тэгвэл   урлагийнхан эхнэрт нь зориулах байсан хандивын тоглолтын орлогоор 18 нас хүрт шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд аав охин хоёр гацуураа чимж мөн хөгжилтэй явдлаар дүүрэн байгаа бололтой. Тэд гацуур модноос гадна цонх төдийгүй тагтаа хүртэл чимэглэдэг уламжлалтай гэнэ. Уг нь хүмүүс гэр доторх төдийгүй гаднах орчиндоо ч анхаарал хандуулж, чимэглэвэл сайхан харагдана даа гэж Т.Дэлгэрмөрөн боддог аж. Уламжлал ёсоор тагтан дээрээ нэг өвлийн өвөөг тагтнаас зүүгдэж байгаагаар нь өлгөсөн аж. Гэвч өнөөх өвгөнөө хулгайд алджээ. Энэ тухайп тэрбээр "Сүлд модоо заслаа бид хоер. Маргааш цонх,тагтнуудаа гэрлээр чимнэ. Манай хотхонд бид хоер л ингэж чимдэг юм. Нэг өвлийн өвгөнийг зүүгдэж байгаагаар нь балконоосоо унжуулсан байсан чинь нэг нөхөр аваад л одож байгаа харагдсан. Ккк сайхан шүү дээ манайхан. Уул нь нэг жижигхээн хотхоныг айл хотлоороо гэрлээрээ чимэглэчихвэл гое харагдана даа" хэмээн бичжээ.