Дуучин, жүжигчин Селена Гомес ухаалаг утас огт хэрэглэлгүй гурван сар болсон гэдгээ ярьжээ. Тэрбээр чонон хөрвөс өвчнөө анагаах гэж хэдэн сарын турш сувилалд амарсан билээ. Энэ бүх хугацаанд гар утас болон болон элдэв ухаалаг төхөөрөмжөөс зай барьсан байна. Энэ нь түүнд сайнаар нөлөөлж, аюулт өвчнөө ч дараад, ядаргаагаа ч ялж чаджээ. "Thrive Global"-д өгсөн ярилцлагадаа, гар утсаа одоо ч бараг хэрэглэхгүй байгаа бөгөөд дотны хүмүүстэйгээ л хааяахан холбогдож байгаа гэдгээ өгүүлсэн байна.