Нар минь, миний сэтгэлийн нар минь чиний дотроос мандаж чиний туяагаар орчлонг би гэрэлт нүдээр харна
Чиний алтанхан цацраг мэт үнэт үгсээр би бодлоо хөглөж, бодлууд минь тал тал тийшээ илч дулааныг түгээхээр хөвж одно
Чиний дүрэлзэн мандах нарны гол судал мэт зүрх, миний гуниг уйтгарыг үргээж, харцнаас, хацраас минь туяаран байна
Чиний хайр бол миний нар,
Хайр минь, хамаг бүхнийг утгатай болох халуун залуухан хайр минь, чиний хайрын хүчээр юм бүгдийг энэрэн тэтгэх нүдээр ширтэнэ
Чиний хайрын шидээр, ертөнцийн үнэн хийгээд үлдэх учиртайг ойлгон, чинийхээ хайранд хорогдож орчлонг би одоо байгаа чигээр нь хүлээн зөвшөөрнө
Хайр байгаа учраас хагацал салалт , хамаг зовлонг би ажрахгүй туулна
Чи бол миний нар миний хайр...миний цаашид үлдэх мөнхийн шалтгаан
Х.ДУЛАМСҮРЭН