12.12

Та өнөөдөр аливаа зүйлийг илэрхийлэхдээ сэтгэл хөдлөлтэй хандана

ХОНЬ - (3/21-4/19)
Ойрын хугацаанд аялалд гарч магадгүй. Ажлын газар, сургууль коллеж дээрх сонирхолтой яриа, лекцийг алдалгүй сонсохыг хичээгээрэй. Зарим нэгэн гайхалтай зөвлөгөө болон өрсөлдөгчдөө давж гарах арга барилыг мэдэж авах байх. Хувийн бизнестэй холбоотой сайн мэдээ ирэх бөгөөд хийж буй бүх зүйлээ орхиход хүрнэ. Хувийн төсөлдөө бүрэн анхаарч ажилла.  
ҮХЭР - (4/20-5/20)
Санхүүгийн үл ойлголцлоос зайлсхий. Зайлшгүй чухал биш бол худалдан авалтаа хязгаарла. Мөн арилжаа наймаанаасаа өөр өөрчлөлтийг тооцоол. Өр тавих эрсдэл гаргахдаа дараагийн үр дагавраа тооц. Бага зэргийн мөнгөний хуримтлалыг ухаалгаар байрлуулах нь зүйтэй. Үхрийн ордныхон мэргэжлийн санхүүчийн зөвлөгөө авахыг хүснэ. Тэд мөнгийг зохицуулахад тань тусалж чадна.  

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр хамтрагч тань нэлээд сэтгэл гундуу байх бололтой. Түүний энэ байдал танд мэдрэгдэх болно. Гэхдээ энэ бол таны санаа тавих асуудап биш хувь хүний л асуудал гэдгийг ойлго. Та тэдэнд өртөө итгэх итгэлээ олж авах цаг өгөхийг хичээ. Аялах төлөвлөгөө бүтэлгүйтэж магадгүй. Тиймээс энэ төлөвлөгөөгөөг өөрчлөөд үзэхэд гэмгүй. Найзаасаа маш сонирхолтой мэдээ сонсох болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хоосон мөрөөдөл ажилд чинь саад болно. Өнөөдөр Нар мөн Нумын ордыг дайран өнгөрч байгаа тул мэлхийнуүд муу зуршлаа хаях, эрүүл мэнддээ санаа тавихад цаг гаргах хэрэгтэй. Хэрэв сэтгэлийн хямрал ой санамжинд нөлөөлж, эсвэл хийж чаддаг ажлаа тэр хэмжээнд хийж чадахгүйд хүрч байгаа бол иога юм уу бясалгалд явж, бие махбодь, сэтгэл, ухаан санаагаа тайвшруул. Хэрэгцээтэй бэлэг, ба хоол хүнсний жагсаалтаа гаргаж баярын үеэр хэрэгтэй зүйлийнхээ ихэнхийг олж авч чадна.

АРСЛАН - (7/23-8/22)
Таны төлөвлөгөөнд юу ч орсон бай, өнөөдөр та адал явдал, зугаа цэнгэлийг эрж хайх болно. Маш ширүүн бизнесийн хэлэлцүүлгийг ч чанга дуугаар инээж дуусгана. Таны ялалтанд хүмүүс халуун дулаан үгс харамгуй хайрлахаас гадна өөрийн бодол санааг бусдад итгүүлж чаддаг авъяас бол таны хийх ёстой зүйл гэдгийг харуулах болно. Бусдаас хараат бус, чадварлаг нэгэн таны анхаарлыг татна. Эхний алхмыг та хийх хэрэгтэйгээс гадна буултыг нь ч гэсэн хий.

ОХИН - (8/23-9/22)
Эрүүл мэнддээ анхаарал тавьж нам гүм орчинд өдрийг өнгөрөө. Таны бүхий л анхаарал гэр бүлийн асуудал дээр төвлөрөх бөгөөд гэр бүлийн үүрэг хариуцлагаа хуваарилах асуудал таны сэтгэлийг зовоох болно. Ямар нэг арга хэмжээнд оролцож чадахгүй байсан ч урилгыг хүлээж ав. Хэрэв боломжтой бол оролцохоос татгалзах хэрэггүй. Та тэнд олон чухал хүмүүстэй танилцах болно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хов жив ярихаас болон өөрийн гунигт бодлоосоо зайлсхий. Энэ өдөр ажлаа бүрэн хийж, өөрийгөө хөгжүүл. Жинлүүрийн ордны оюутнууд өөрийн ажилд сайн байж, урагшлахдаа хөрөнгө гаргана. Нийгмийн харилцааг өөртөө татахад төвөгтэй байх тул хүчтэй байх хэрэгтэй. Хуучин найзтайгааа үдэшлэг хүлээн авалтан дээр тааралдана. Гэхдээ та өөрийнхөө төлөвлөгөөг анхаар.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр Cap таны санхүүгийн асуудлыг илтгэдэг 2-р гэр болох Нумын орд руу хөдөлсөн тул мөнгөний асуудлаа анхаар. Ердийнхөөс илүү орлого, жилийн эцсийн урамшуулал авсан бол хямгад. Таны мөнгө ирснээсээ хурдан дуусах төлөвтэй. Бүтээлч чадвар, бүргэдийн нүдээ ашиглан гар урлал, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, бусад бараа бүтээгдэхүүнийг хийх, шинэчлэхэд оролц. Ингэснээр мөнгөө хэмнэнэ. Хэрвээ дотны харилцаанаас болж стресстэж байгаа бол дарамтаас гарах арга зам сүвэгчил.  

НУМ - (11/22-12/21)
Од эрхэсийн таатай байрлал танд төрөл бүрийн салбарт хүчээ сорьж үзэх, авъяас чадвараа илтгэн харуулах боломжийг олгож байна. Өнөөдөр та хаана ч явсан аз үргэлж дагах бололтой. Нийтэч, нөхөрсөг байдал, асуудлыг хурдан шийдвэрлэх, түргэн сэтгэх чадамж нэмэгдэнэ. Өнөөдөр та үүссэн бүх хүндрэл бэрхшээлүүдийг итгэмээргүй хялбараар шийдэж чадна.  

МАТАР - (12/22-1/19)
Од эрхсийн нөлөөлөлтэй бүү тэмц. Харин ч хүлээн зөвшөөр, хувийн асуудал хүчтэй байх тул санаснаараа л бай. Одоогийн нөхцөл байдлаа эргэн дүгнэхэд цаг гарга тэгвэл юмыг бодитойгоор харж чадна. Овоорсон ажлаа багасга. Гэхдээ та хийж чадна гэж бодож байгаа ч хэтэрхий их хүч шаардсан ажил битгий ав. Таны тэмцэх чадвар, тэсвэр хатуужил аль хэдийнэ буурсан байгаа тул түүртэж магад. Эрх мэдэлтэй хэн нэгэнтэй холбоотой асуудал үүснэ. Зөрүүд, маргалдах хандлага нь шийдэлд хүрэх бяцхан боломж.

БУМБА - (1/20-2/18)
Та өнөөдөр аливаа зүйлийг илэрхийлэхдээ сэтгэл хөдлөлтэй хандана. Тиймээс зөрчилдөөнт нөхцөл байдлаас зайлсхий. Хэрэв та эхлээд хэн нэгний хөлөн дээр гишгэвэл үүнийхээ хариуг авна гэдгийг үргэлж сана. Тэмцэл таныг найз нөхдөөс тань хол тусгаарлах болно. Эвлэрэх санал, бүх боломжийг хүлээн ав. Таны дээр гарахыг хүссэн хүмүүс тэнгэрийн хаяанд хүрчээ. Болгоомжтойгоор өөрийн холбоотноо сонгох хэрэгтэй.

ЗАГАС - (2/19-3/20)
Одоо ажилдаа өөрийгөө илэрхийлэх цаг болсон ба одоогийн чиг хандлага өсөж байгаа болохоор та аливаа зүйлд гаргууд байх цаг ирсэн. Хэрвээ таны зорилго компаниа хөгжүүлэх эсвэл өөрийн бизнесээ ашигтай болгох бол энэ зорилгоо номер нэг үүрэг болго. Таныг өндрөөр үнэлсэн үнэлэлтүүд танд ирэх бөгөөд энэ нь таныг онцгой хүн шиг мэдрүүлнэ. Хэрвээ найз нөхөд тань шинэ жилийн баяраа тэмдэглэх гайхалтай төлөвлөгөө зохиосон бол тэднийг дагах нь буруудах зүйл үгүй.