12.12

С.Зориг агсны хэргийг шүүх хурал лхагва гарагт товлогдлоо

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх тов гарчээ. Шүүх хурал ирэх лхагва /2016.12.14/ гарагийн 10:00 цагт эхлэх юм байна. Шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар томилогджээ. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан аж. Харин хэргийн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцох юм. 
Энэ хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн аж.