04.27

Т.Дэлгэрмөрөн орлогоо малчдад хандивлана

Дуучин Т.Дэлгэрмөрөн амьд хөгжмийн “Heaven” хамтлагтай хамтран Европын холбооны улсад амьдарч буй монголчууддаа “Түмний хит” тоглолтоо толилуулаад ирсэн билээ. Тэрбээр энэхүү тоглолтоо Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зүүн бүсийн аймаг сумдад аялан тоглохоор болсон ба орлогоо байгалийн гамшигт өртсөн малчид, гал түймэртэй тэмцэж буй тангараг өргөсөн алба хаагч, хилийн цэргийн ангийнханд хандивлахаар болжээ.