Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг Хөгжлийн банкны шалгалтын дүнг мэргэжлийн бус ажлын хэсэг гарч, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна гэж үзжээ.
Мөн дүгнэлтэд тусгагдсан асуудлууд баримтаар нотлогдохгүй байгаа учир тус дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг онцоллоо. Тиймээс мэргэжлийн санхүүгийн байгууллагаар шалгалтыг дахин хийлгэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.