12.13

Ихрүүд өглөө тайван байж цагаа төлөвлө

Хонь - (3/21-4/19)
Шинэ газарт очиж, шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой өдөр. Улстөрийн шинжтэй олон уулзалтад идэвхтэй оролцох бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа хүний багт орж ажиллаж магадгүй байна. Та бусдыг амархан хөгжөөж чаддаг хошин шогийн мэдрэмжээ бусдад харуулахыг хүсдэггүй нь тун харамсалтай.

Үхэр - (4/20-5/20)
Хамтрагчийн чинь цалин эсвэл хамтрагчийн чинь өв хөрөнгө чиний анхаарлыг татна. Татварын асуудал эсвэл хөрөнгө оруулалтын мөнгө маш хурднаар шийдэгдэх боломжтой. Өрнүүдээ цуглуулах цаг нь болсон. Бизнес эрхэлдэг Үхрийн ордныхон төсөв санхүүгээ сайн тооцоолж чадсанаар өр зээл, хөрөнгө мөнгөний асуудпаа зохицуулж чадна. Нэн түрүүнд даатгалд хамрагдаарай.

Ихэр - (5/21-6/21)
Өглөө тайван байж, цагаа зөв төлөвлө. Олон хоногийн өмнө дуусгасан байх ёстой ч хийлгүй хойш нь тавьсан ажлуудаа бүгдийг дуусгах хэрэгтэй. Хэрэв дуусгахгүй бол энэ бүх овоорсон ажил томоохон асуудал үүсгэж магадгүй. Cap Нумын орд руу шилжсэнээр таны хайр дурлалын харилцаа болон ажил хэрэгт хүчтэй нөлөөлөх болно. Та тайван байдлыг маш ихээр хүсэх болно. Яг одоо мэргэжлийн зөвлөгөө авахад гэмгүй.

Мэлхий - (6/22-7/22)
Хэдийгээр баярын үе эхэлж байгаа боловч яг одоо хоолны дэглэм барьж эхлэвэл сайн үр дүн гарна. Жингээ хасах гэсэн мэлхийнүүд ойрын 2 өдөрт эхлэх юм бол үр дүнгээ өгөх болно. Эрүүл хоолны сайн мэргэжилтнээс зөвлөгөө авч эхлэх хэрэгтэй. Ажлын талбарт чинь өөрчлөлт гарах сайхан боломж тохиолдоно. Хэдэн сарын өмнөөс хойшлогдсон байсан урамшуулал, шинэ албан тушаал, эсвэл унацтай гэрээ дахин гарч ирж эхний жагсаалтад бичигдэнэ.

Арслан - (7/23-8/22)
Бусдад өөрийгөө илэрхийлэх байдал, бүтээлч санаачилгын илэрхийлэл болно. Хайр дурлалын харилцааны эхлэл шинэ хүүхэд мэндлэхийн битүү дохио юм. Өөрийн дотор байгаа зүйлээ гадагшлуулахад зориул. Өөрийн үргэлж хүсэж мөрөөддөг зүйлдээ эр зориг гарган эхлүүл. Онгоцноос шүхрээр үсрэх болон уулын спорт хийж амьдралын эрч хүчийг мэдэр.

Охин - (8/23-9/22)
Та өөрийн үзэл бодлоо бусдад зоригтойгоор илэрхийлэхийг хичээ. Гэр орондоо засвар хийж, шинэ тавилга худалдаж авах, эсвэл зарах, шинэ байшинд нүүж орох зэрэгт маш таатай байх болно. Зарим нэг нь шинээр төрөх хүүхдээ хүлээж байж магадгүй бөгөөд эцэг эхээ гэртээ авчирч зөвлөгөө ав. Хэрвээ та байшин үл хөдлөх хөрөнгөө томсгож сунгах гэж байгаа бол амжилттай хэрэгжинэ. Хуучин тавилгаа бүрнээр нь солихоор шийдсэн бол мөнгөө нарийлах хэрэггүй.    

Жинлүүр - (9/23-10/22)
Өдрийн турш өмнөх ажлаа цагт нь дуусгах, шинэ адал явдал баримт хайхыг хүсч магадгүй. Нарийн зүйлээ шийднэ. Шинэ төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүл, гэхдээ нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Нар үхрийн ордруу шилжихэд бүх бизнесийн хэлэлцээ, аз туршсан ажилд хамтарсан нөөц бололцоогоо хэрэглэвэл зам нь шулуун байна. Уншилгүйгээр гэрээ хэлэлцээр бүү хий.

Хилэнц - (10/23-11/21)
Мөнгө, эд хөрөнгө, үнэтэй эд зүйлсээс анхаарлаа бүү салга. Нумын ордын Шинэ cap ирэх хоёр, гурван долоо хоногийн турш шинэ боломж, ашиг орлого ирэхийг зөгнөжээ. Санхүүтэй холбоотой төсөл төлөвлөгөө, үйл ажиллагаа өндөр үр дүнтэй, амжилттай байх болно. Ах дүү, ойрын хамаатан садан эсвэл хөршүүдтэй холбоотой сайхан мэдээ ирнэ. Энэ бүхэн эерэг нөлөе танд өгч, ашигтай нөхцөл байдал бий болгоно.

Нум - (11/22-12/21)
Ид шидийн мэт өдөр. Дарга удирдлагадаа хүсэлт гаргах эсвэл төрийн болон олон нийтийн байгууллагад хандахад тааламжтай. Танихгүй хүмүүстэй ам мурийх, гал түймэр гарах, сэтгэл санаа тавгүйтэх гэх мэт асуудал үүсч болзошгүй. Хайр дурлалын адал явдлаас хол бай. Өөртөө үнэнч байх болон зөн совин тань танд ямар ч мухардмал байдлаас нэр төртэйгээр гарч ирэхэд тусална.

Матар - (12/22-1/19)
Матрынхны хувьд өнөөдөр од эрхэс аятай сайхан өдрийг илгээж байна. Мөрөөдлийн дүр зургууд одоо утга учиртай болно. Орчлон ертөнц танд өөрийнхөө талаар юуг сурч мэдэхийг хэлээд өгнө, тиймээс зөн совингоо дага. Энэ нь танд өнгөрсөн алдаагаа эргэн харах, арай өөрөөр хийж болох байсан эсэхийг эргэцүүлэх боломж олгоно. Ингэснээрээ та хуучны гомдол, дургүйцлээ арилгана. Хэдийгээр өнгөрсөн явдлууд мартагдахгүй ч одоо харамсахгүйгээр урагшлах цаг.

Бумба - (1/20-2/18)
Энэ өглөө шинэ cap Нумын ордонд байснаар таны бүлгээрээ хийх ажил, бизнесийн орлого зэрэгт эерэгээр нөлөөлнө. Хэрэв та амин хувиа бодсон зангаа анхаарч, багийнхаа нэг хэсэг болж чадвал хамтын үйл ажиллагаанаас ашиг хүртэж чадна. Багийн чармайлтаар ажил илүү хурдан амархан бүтдэг билээ. Өөр соёл, өөр амьдралтай хүмүүстэй түншилснээр шинжлэх ухаан, соёлоо хайрлах сэтгэл улам нэмэгдэх болно. Шинэ сонирхолтой зүйлсийг өөрийн болгосноор та уйдахгүй.

Загас - (2/19-3/20)
Үүр цайхаас өмнө Загаснууд та нарт бизнес болон ажил мэргэжилд шинэхэн итгэл найдварыг одод авчрах болно. Сайн мэргэжлийн нэр хүндэд хүрсэнээр, та үүрэг хариуцлагын мэдрэмжээ батлах хэрэг гарна. Багийнхан тань олон нийтийн өмнө гарган бүр үг хэлүүлж, хэлэлцүүлэг маргааныг удирдуулан, санаануудад тань нэмэр болоход бэлэн байх болно.