Сцпермодель Ирина Шейк жирэмсэн болоод удаагүй байгаа билээ. Тэрбээр "Victoria's secret 2016" шоуны тайзнаа жирэмсэн алхсан. Ингэснээр жүжигчин Брэдли Купер тэр хоёрыг анхны хүүхдээ хүлээж буй тухай мэдээлэл гарах болсон юм. Тэгвэл модель бүсгүй Брэдли Куперийн ээж Глориатай хамт хүнсээ цуглуулж яваад папарацид өртжээ. Энэ үеэр модель бүсгүй сул загварын цамц, урт юбкаар гоёсон байсан аж.