"Авьяаслаг монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийг "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат гардуулжээ. Энэ талаар Л.Чинбат цахим хуудаснаа "Авьяаслаг монголчууд" нэвтрүүлгийн ялагч О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж, шагналын 100 сая төгрөгийг гардууллаа. Урлагийн тэнгэрт гялалзаж яваарай" хэмээн бичсэн байна.