04.27

“People” сэтгүүлээс Сандра Баллокийг 2015 оны хамгийн үзэсгэлэнт бүсгүйгээр нэрлэв

“People” сэтгүүл өнгөрсөн долоо хоногийн дугаарын нүүр хуудсаа жүжигчин Сандра Баллокийн зургаар чимж, түүнийг 2015 оны хамгийн үзэсгэлэнтэй олны танил эмэгтэйгээр нэрлэсэн байна. Энэ жил 50 настай “Оскар”-ын шагналт жүжигчний ярилцлага сэтгүүлийн дугаарыг чимжээ. Тус сэтгүүл 2013 онд Гвинет Пэлтроуг оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэж байсан бол өнгөрсөн жил Люпита Нионгог сэтгүүлийнхээ хүндэт зочноор урьж байсан билээ.

С.ТУУЛ