12.19

Өнөөдөр болох үйл явдлууд


Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос С.Баярцогтын оффшор дансны талаар баримт дэлгэнэ.
-АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа 12.00 цагт Blue Sky-ын 3 давхарын Crystal танхимд болно.
-"Аймаг дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт" Бишрэлт Зочид буудлын хурлын танхимд 19, 20-ны өдрүүдэд болно.
-09.00 цагаас Иргэний танхимд "Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо олон улсын хурал" болно.
-АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн мисс тэмцээн болно. Монголын цагаар 05.00 цагаас эхлэх юм байна.