Хүмүүс үнэтэй шампунь л хэрэглэвэл үсний уналт зогсох юм шиг санадаг. Гэтэл үүнд хамгийн чухал нь угаалт байдаг аж. Ихэнх хүмүүс үсээ норгоод шампуниараа хөөсрүүлээд л усаар зайлчихдаг. Ангиржуулагчаа ч мөн адил үсэндээ дөнгөж хүргээд л усаар зайлчихдаг. Ингэж дутуу угаах нь үсийг хамгийн ихээр гэмтээдэг гэнэ. Харин шампунаа 5-10 минут толгойдоо хөөсрүүлээд массажилж угаах юм бол хуйхны эд эс сэргэж тослогжилт, хуурайшилт алга болдог байна. Мөн үсний уналтанд хүнсэнд хэрэглэдэг цагаан гааг ашиглахыг үсний мэргэжилтэнүүд зөвлөж байна.
Цагаан гаа нь хүний цусны хаван хөөж, яадаргаа тайлах, хөгшрөлтийн эсрэг зэрэг олон төрлийн үйлчилгээтэй ид шидтэй хүнс. Тиймээс Цагаан гааны орцтой үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэвэл л үр дүн нь шууд харагдаж, уналт шууд зогсчихдог байна.
Хагны эсрэг
Үрж жижиглэсэн цагаан цааг буцалсан бүлээн устай холин шүршигч саванд хийж, үсээ угаасны дараагаар хуйх руугаа цацаж өгөөрэй. Ингэснээр хуйханд тэжээл өгч, хаг үүсгэдэг мөөгөнцөртэй идэвхитэй тэмцэж, хагийг ор мөргүй арилгах юм.
Үс ургуулах
Та үсээ угаасны дараа бага зэрэг цаа гаатай усыг шүршигчинд хийж, үс рүүгээ цацаж байгаарай. Ингэснээр таны үс тань хурдацтай ургах төдийгүй үс уналтыг багасгадаг байна шүү.