12.19

Месси хуримлана

“Барса”-гийн довтлогч Лионель Месси найз бүсгүй Антонелла Рокуццотойгоо хуримаа хийхээр шийдсэн гэнэ. Гэхдээ залуус хурим найрын өдрөө хараахан товлоогүй байгаа аж. Дөрвөн настай Тьяго болон нэг ойтой Матео гэх хоёр хөөрхөн хүүхдийн эцэг, эх Лео, Антонелла нар төрөлх хот Росариодоо хуримын ёслолоо хийх аж.