Жессика Симпсон сүүлийн үед хэвлэл мэдээллийн хуудсыг "чимэхгүй", ихэд нууцлаг, чимээгүй байгаа. Хоёр хүүхдийн эх, жүжигчин, дуучин бүсгүй гэрийн ажилдаа дарагдаад юун олны өмнө өөрийгөө харуулж, гунхалзах, харин ч түүний ажил удахгүй нэмэгдэх сурагтай. Гурав дахь үрээ хэвлийдээ тээж байгаа Жессика найган ганхах болсон гэр бүлээ аврах сүүлийн энэ боломжийг ашиглахыг тун их хүсч байгаа гэнэ.
Жессика Симпсон болон түүний нөхөр Эрик Жонсон нар гурван настай Эйс хөвгүүн болон дөрвөн настай Максвелл охины эцэг, эх билээ.