12.20

Мэрайя Кэри стилистээ ажлаас нь халав

Зул сарын баярын өмнөхөн Америкийн дуучин Мэрайя Кэригийн амьдрал болон уран бүтээлийн талаар өгүүлэх баримтат нэвтрүүлэг гарч эхэлсэн билээ. “Мэрайягийн ертөнц” гэдэг нэртэй энэ нэвтрүүлэг анхлан реалити шоу маягаар бүтээгдэж байсан ч дуучин эмэгтэйн хувийн амьдралд тодорхой өөрчлөлтүүд орсны улмаас агуулга болон форматыг нь өөрчлөхөд хүрсэн юм. Саяхны нэгэн ангид Мэрайя айхтар ширүүн зантай гэдгээ дахин нэг харуулаад, өөрийг нь муухай үстэй болгосон гэж үзсэн стилистээ ажлаас халсан байна. Тэрбээр өөрийн гадаад үзэмжийг ихэд голж, үсийг нь муухай болгосон ажилтнаа халахыг менежерээсээ шаарджээ. Яг үнэндээ бол Мэрайя өмнө нь энэ үс засалтыг байнга хийлгүүлж байсан ч тэр өдөр сэтгэл санаа нь тавгүй байсан учраас Ларри гэх залуу ажилгүй хоцорсон гэнэ.