“Гала” хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо буюу Ану саяхан гурав дахь хүүхдээ тээж байгаагаа дуулгасан. Түүнийг цахим хуудаснаа энэ тухайгаа бичсэнээс хойш жирэмсэн мөн, биш гэх яриа дахиад л гарсан юм. Тэгвэл дуучин бүсгүй төрөөд хэдийнэ долоо хоносон бөгөөд бүр "шоудаж" яваа сурагтай. Учир нь тэрбээр "Төрөөд долоо хонож байгаа ч зайлшгүй очих ёстой баяртай болоод гараад ирлээ" хэмээн зургаа нийтэлсэн бас л эргэлзээ үүсгэсэн. Харин энэ бүхний хариуд Ану "Номинхолбоо маань утсаараа авсан зураг. Уг нь сарын дараа Сингапураас гоё уран сайхны зураг ирэхээр оруулъя гэж бодож байсан юм" гэх тайлбартайгаар жирэмсэн зургаа анх удаа нийтэлжээ.