12.21

Жимми Киммел “Оскар”-ыг хөтөлнө


Жимми Киммел “Оскар-2017”-г хөтлөх болжээ. 2017 оны хоёрдугаар сарын 26-нд болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслолыг анх удаагаа хошин шогийн жүжигчин бөгөөд ток шоуны хөтлөгч хөтлөх гэж байна. Ж.Киммел “American Music Awards”-аас гадна 2012 болон 2016 онд “Emmys”-ийн шагнал гардуулах ёслолуудыг хоёр удаа хөтөлж байв. 
Тэрбээр 2003 оноос хойш “Jimmy Kimmel Live!” гэдэг шөнийн шоу ярилцлагыг хөтөлж байгаа юм. Сонирхуулахад, 2017 оны Академийн дээд шагнал гардуулах ёслолыг “American History X” болон “The Social Network” зэрэг киноны продюсер Майкл Де Лука болон Бен Аффлек, Мэтт Дэймон нарын байгуулсан “Pearl Street” продакшны ерөнхийлөгч Женнифер Тодд нар найруулах  гэнэ.