Европчуудын хамгийн гол хэрэглээ бол дарс гэдгийг манайхан бүгд андахгүй мэддэг болсон билээ. Улаан дарсны алкохолын орц ихэвчлэн 12,5-14,5% байдаг бол цагаан дарсных 11,5-13,5% байдаг гэнэ.
Улаан дарсны ашиг тус
Канад улсын Алберта их сургуулийн судлаачид улаан дарсанд агуулагддаг резвератрол нь дасгал хийсэнтэй адил нөлөө хүний биед үзүүлдгийг тогтоожээ. Дасгал хөдөлгөөн хийсний дараа хүний зүрхний үйл ажиллагаа сайжирч, булчин шөрмөс эрүүлжин, уян хатан, бат бөх болдог шүү дээ. Тэгвэл улаан дарс ууснаар таны бие организмд яг ингэж нөлөөлдөг гэж ойлгож болох юм.
Судлаачдын багийн ахлагч Жэйсон Дайк (Jason Dyck) "Энэхүү судалгаа маань дасгал хийх боломжгүй хүмүүст тун хэрэгтэй үр дүн авчирлаа" гэж мэдэгдсэн бөгөөд урьд өмнөх олон судалгаагаар улаан дарс биед ашиг тустайг удаа дарааллан нотолж байжээ.
Өдөрт нэг хундагаас бага улаан дарс уудаг хүмүүсийн ой санамж муудах, хорт хавдартай болох магадлал ихэсдэг бол улаан дарсыг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа болон цусан дахь чихрийн агууламж тогтворжиж, хөгшрөлт удааширдаг тул хүний биед тун ашиг тустай хэрэглээ ажээ.