12.23

Бритни Спирс залуу амрагтайгаа хамт амьдарч эхэлжээ


Шинэ цомгийн ажил, шинэ клип, аялан тоглолт гээд л Попын гүнж Бритни Спирсын уран бүтээл нь олз омог ихтэй байгаа. Хувийн амьдрал нь ч цэгцэрч эхэлж байгаа бололтой. 35-тай дуучин бүсгүй саяхнаас 23-хан настай загвар өмсөгч, бодибилдингийн тамирчин Сэм Аскаритай жиг ургуулсан сурагтай. Бритнигийн "Slumber Party" дууны клипны зураг авалтын үеэр танилцсан залуус ахархан хугацаанд амрагууд болоод амжсан байна. Нялх амраг нь Бритнигийн Лас Вегас дахь гэрт хэдийнэ нүүгээд ирчихсэн гэнэ шүү.