12.24

Хэлли Бэрри ганцаараа байхдаа л амжилттай байдаг

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрри “ABS” сувгийн “Оддын үдэш” шоунд оролцож ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр жүжигчин болсон тухайгаа "Би алдартай болохыг хүссэн. Тиймээс л энэ замыг сонгосон" хэмээн ярьжээ. Мөн тэрбээр "Би киногоо үзээд өөрөөрөө бахархдаг. Би дүрдээ бэлдэхийн тулд тодорхой хугацаанд гэр бүлээсээ хол байх шаардлагатай байдаг. Миний дутагдал бол ганцаараа байхдаа л амжилттай байдаг. Ганцаараа байхдаа илүү их амжилт олдог. Тийм учраас дүрээ бүтээх, зохиол дээр бичсэн нэгнийг амьдруулахын тулд их хичээллэдэг. Би зураг авалт эхлэхээс хоёр сарын өмнөөс тусгай сургуулилт хийж, зохиолоо судлах, дүрээ судалж эхэлдэг. Сүүлийн хоёр долоо хоногт нь би өөрийнхөө бүтээх дүр дээрээ ажиллаж, үг хэллэгт зэрэгтээ анхаарлаа хандуулдаг. Хэрвээ надад хэлгүй эмэгтэйн дүрийг өгвөл хоёр долоо хоног орчим хэн нэгэнтэй  харилцахгүй байх. Мэдээж хэрэг нөхцөл байдал ямар байхыг би мэдэхгүй байна.  Ер нь сайн бүтээл төрнө гэдэг жүжигнээс 100 хувь хамааралтай. Бид хичээх тусам кино улам их амжилт олдог. Тэвчээрийн тухайд би тийм ч тэвчээртэй нэгэн биш. Ямар ч бэлтгэл сургуулилт хийхгүйгээр амжилт олох амаргүй" гэжээ.