Жүжигчин О.Цэнгэл дуучин Э.Мишээл нар үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энд тэндхийн арга хэмжээнд хөтлөлцөн очиж, цахимаар үргэлж бие биедээ хайраа илчилдэг хос гэвэл тэднийг л хэлнэ. Тэгвэл жүжигчин О.Цэнгэл сайн найз охин биш гэнэ шүү. Энэ талаар тэрбээр "Чинийхээ хувьд би хамгийн сайн найз охин чинь биш гэдгээ мэдэх ч чи минь миний хувьд амьдралдаа учирч байсан хамгийн сайн найз залуу юм шүү. Чинийхээ хажууд би тайван, итгэлтэй, уужуу байж чаддаг. Хамгийн чухал нь би өөрөөрөө байж чаддаг. Чи минь надад тэр эрх чөлөөг өгдөг. Чи бол нэгэн биений минь нөгөө тал юм шүү" хэмээн хайртдаа зориулан бичжээ. Үүнээс харахад жүжигчин бүсгүй өөрийгөө "муу найз охин" гэж боддог бололтой шүү.