12.26

Дампуурна & Дампуурахгүй

Хэдхэн жилийн өмнө л уул уурхайн салбарын үр шимээр, эдийн засгийн өсөлт нь цойлж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна гэх мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарах  боллоо. Түүнчлэн  “Eurasia” группын зүгээс мэдэгдэхдээ Монгол Улс  АНЭУ, ОХУ,  Энэтхэг зэрэг улс орнуудаас мөн тусламж хүссэн байгаа ч, эдгээр улс орнууд нь   БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн  Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна. ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй юм. Хятадтай ойрын хугацаанд хэлэлцээ хийж эхлэхгүй бол өөр улс орнуудаас санхүүгийн тусламж авч чадахгүй бол Монгол өрийн хямралд орж дампуурах эрсдэлд орно” гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа юм.  Тэгвэл Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Ирэх оны гуравдугаар сараас Хөгжлийн банкны бондын зээлийг төлж эхлэх ёстой. Зээл төлөх график гаргаад явж байгаа. Хэрвээ үнэхээр Монгол Улс дампуурал зарлах гэж байгаа бол УИХ, Засгийн газраар хэлэлцэж байж мэдээлэгдэх ёстой. Тэгэхээр тийм зүйл байхгүй” гэсэн тайлбар хэлсэн байна.

Ер нь бол гадны шинжээчид бидний талаар ийм таагүй мэдээлэл наймдугаар сараас хойш нэлээд цацаж байгаа. Уг шалтгаан нь бидэнтэй шууд холбоотой л доо. Б.Чойжилсүрэн гэж хүн Сангийн сайд болонгуутаа улс орны эдийн засаг хүндэрлээ, дааж давшгүй өр ширтэй байна гээд дэлхий даяар зарлачихсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн