Шинэ жилээр хүмүүс гэр бүлээрээ баярлаж өнгөрүүлдэг. Тэгвэл зарим хүмүүс өөрсдийгөө гэхээсээ бусдыг тэр дундаа хүүхдүүд баярлуулахыг илүүд үздэг билээ. Тэдний нэг болох жүжигчин А.Мөнгөнзул он солигдохын өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 31-нд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг баярлуулжээ. Тэрбээр цахим хуудаснаа "Хүн бүхэн гэртээ баярлаж байхад, эмнэлэгт байгаа хүмүүс баярлаж чадахгүй болохоор хоёр хүүхдээ аваад эх нялхаст очиж 50 хүүхэд, 50 ээж, аавыг баярлууллаа. Cэтгэл үнэхээр сайхан байна. Одоо гэрийн зүг" хэмээн бичсэн байна. Ийнхүү тэрбээр нэгэн оройг хүүхдүүдтэй, тэдний аав ээжүүдтэй хамтдаа баярлаж өнгөрүүлсэн гэнэ шүү.