“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт Британийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Италид шинэ оныг угтсан тухайгаа ярьжээ. Тэрбээр "Италийн далай эрэг дээр шинэ оноо угтан авсан. Өмнө нь хэтэрхий ачаалалтай байдаг байсан учир ихэвчлэн гэртээ шинэ оноо угтан авдаг байсан. Харин энэ удаад өөрөөр шинэ оноо угтан авлаа. Үнэхээр гайхалтай байна" хэмээн ярьжээ. Ижил хүйстнээ сонирхох болсон бүсгүй мөн "Энэ бүсгүй намайг жаргалтай болгож байна. Бусад нь юу гэх нь хамаагүй ээ. Хэн ч жаргалаасаа холдохыг хүсэхгүй биз дээ. Би ч гэсэн аз жаргалаа явуулахыг хүсэхгүй байна. Би өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй хэтэрхий олон жил явсан. Мэдэхгүй зөвхөн эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй уулзаж, хайрлах ёстой гэх дүрэм бий. Гэхдээ би дэндүү хаалттай, давчуу энэ ертөнцөөс гарахыг хүссэн" хэмээн ярьсан байна.