Дуучин, жүжигчин Женнифер Лопез болон реппер Дрейк нарыг хайрын холбоо үүсгэсэн хэмээн өнгөрсөн оны эцсээр орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэгвэл дээрх мэдээлэл баталгаатай болсон байна. Учир нь хос Лос Анжелес хотноо шинэ оны баярыг хамтдаа тэмдэглэжээ. Лопез инстаграмдаа шинэхэн найз залуутайгаа бүжиглэж бас үнсэлцэж буй богино бичлэгээ байршуулсан байна.