04.27

Эрчүүд өндөр өсгийт өмсөн нэг км алхжээ

Леваны нийслэл Бейрут хотын хойт этгээдийн далайн эргийн “Dbayeh” амралтын газарт өчигдөр эрэгтэй хүмүүс  эмэгтэйчүүдийн өмсөх өндөр өсгийтийг өмсөн нэг милл алхах сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагджээ.

 “Түүний гутлыг өмсөөд нэг милл алх” буюу “Walk a Mile in Her Shoes” арга хэмжээ нь  эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахыг олон нийтэд уриалах зорилгоор зохион байгууллагддаг аж.

 Улмаар тус уриалгад нэгдэж буй эрчүүд өндөр өсгийт өмсөөд ойролцоогоор 1.6 км замыг явган алхаж туулдаг байна. Бейрут хотноо өглөө эрт эхэлсэн энэхүү ажиллагаанд олон эрчүүд нэгдсэн бөгөөд цаг агаар ч нартай, тогтуун байсан гэнэ.