04.27

Нас барсан хүний чандраар зүүлт хийжээ

Калифорны уран бүтээлч бүсгүй Мэрри Кур шилэн зүүлт хийгээд 15 гаруй жил болж байгаа ажээ. Өнгөрсөн жил залуу хосууд зуурдаар нас барсан найзынхаа чандраар зүүлт хийж өгөхийг хүссэн тэр үеэс хойш бүх зүйл өөрчлөгдсөн байна.

  • “Хэрвээ та надаар чандартай зүүлт хийлгэхийг хүсвэл, би танд урьдчилсан төлбөр хийх заавар, мөн чандар хийх жижигхэн хайрцаг бүхий дугтуй илгээх болно. Нэг зүүлт хийхэд хагас цайны халбага чандар хэрэгтэй. Зураг, нас барсан хүний талаар бичсэн захиагаа хавсаргаж болно. Зүүлт бэлэн болоход та 2-4 долоо хоногийн дотор түүнийг хүлээн авах болно”- хэмээн тэр вэбсайт дээрээ бичжээ.