Бразил бүсгүйчүүд хамгийн атаархал төрүүлэхүйц өгзөгтэй гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл нарийн бэлхүүс, чанга өгзөгний нууц нь юу юм бол? Мэдээж, тэдний үндэсний онцлог болсон латин америк бүжгэнд хамаг учир байна.
Бүжиглэх үеийн зүрхний цохилт нь гүйлтийн зам дээр идэвхтэй гүйсэн үеийнхтэй нэг түвшинд ирдэг бөгөөд шатах калорийн хэмжээ нь шунал тачаалд автан секс хийж байхтай нэн тэнцдэг гэнэ шүү. Тиймээс, нэн даруй бүжгийн дугуйланд бүртгүүлээрэй. Хайртай залуугаа ч гэсэн хамт дагуулаад сальсаг бүжиглээд сурчихвал мартагдагшүй халуухан шөнүүд та хоёрыг хүлээнэ гэдэг нь дамжиггүй. Нэг цаг сальса бүжиглэхэд 269 ккал шатдаг бол нэг цаг зумба дасгал хийхэд 369 ккал шатдаг юм байна.