"U film"-ийн бүтээл "Амьдралоги" хэмээх романтик, инээдмийн уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо. Уг киноны ерөнхий продюссороор СТА, жүжигчин Г.Ундармаа ажилласан. Киноны албан ёсны нээлт энэ сарын 2-нд “IMAX” кино театрт болсон. Киноны нээлтэд түүний нөхөр Н.Батжаргал болон охин Б.Бэрцэцэг нар нь хүрэлцэн ирсэн байв. Киноны нээлт түүний гэр бүлийн хүний төрсөн өдрөөр тохиосноор уран бүтээлчид нь гэнэтийн бэлэг барьсан. Харин Г.Ундармаа киноны нээлтийнхээ дараа гэртээ цэцгийн баглаан дунд байх энэ зургаа "Их ажлын дараа" хэмээн тодорхойлсон юм.