01.06

С.Жавхлан - “Манай Монгол мандана”


 УИХ-ын гишүүн С.Жавхлан “Манай Монгол мандана” нэртэй цомог гаргажээ. Өнгөрсөн аравдугаар сард “Манай Монгол мандана” нэртэй дуу олон нийтэд цацагдсан. Энэхүү дуугаар нэрлэн цомог гаргасан байна. Цомогт УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эх орны сэдэвтэй хуучны дуунууд болон шинэ уран бүтээл багтжээ. Уг дууны шүлгийг УИХ-ын гишүүн С.Жавхлан бичиж, хөгжмийг Б.Магсаржав зохиож, С.Жавхлангийн нутгийн ахан дүүс дуулж олон нийтэд цацсан юм. Цомгийг “Гал” принт хэвлэн гаргаж буй бөгөөд тун удахгүй худалдаанд гарах юм байна.