АНУ-ын 2016 оны Үндэсний латин бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Бумчин гэх монгол залуу Мишель Клёц гэх бүжгийн хосын хамт тэргүүн байр эзэлжээ. Т.Бумчин г2012 оноос хойш АНУ-ын Сан-Франциско хотод аж, төрж байна. Т.Бумчин есөн настайгаасаа Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Н.Чүлтэмсүрэн, В.Жаргалсайхан багшийн удирдлаган дор бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Харин 12 настай байхдаа латин америк бүжгээр хичээллэж эхэлсэн байна. Түүний бүжгийн хамтрагч Мишель Клёц нар 2015-2016 онд АНУ-ын цэнгээнт бүжгийн аварга болсон байна. Бүжгийн хамтрагч нь мөн 18 настай бөгөөд тэд хоёр жилийн турш хамтран бүжиглэж байгаа гэнэ.