01.06

Мисс А.Баярцэцэг Стивен Сигалынд уригджээ

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан дэлхийн миссийн тэмцээнд А.Баярцэцэг амжилттай оролцож,  шилдэг 11-т багтсан юм. Тус тэмцээнд дэлхийн 120 гаруй орны сайхан бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаа уралдуулдгаараа онцлогтой. Олноороо хэлэлцвэл буруугүй ээ гэдэг шиг монголчууд ч гэсэн нэгдэх зүйл дээрээ нэгдэж чаддаг гэдгээ харуулж чадсан гэж хэлж болно. Учирн нь  цахим ертөнцөөр А.Баярцэцэгийг дэмжихийг фэйсбүүктэй хүн болгон уриалж байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэр ч бүү хэл Холливудын нэрт жүжигчин Стивен Сегал хүртэл Монгол миссийг дэмжихийг уриалсан. Тэгвэл хараахан эх орондоо ирж амжаагүй байгаа ч  цахим хуудсаараа дамжуулан бүхий л мэдээллийг хүргэдэг мисс А.Баярцэцэг жүжигчин Стивен Сигал гэртээ урьсан тухай таатай мэдээг дуулгажээ.