“Mongolian next top model” шоу нэвтрүүлэг тун удахгүй “Боловсрол суваг” телевизээр цацагдах гэж байна. Энэхүү шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр загвар өмсөгч, модель Нора ажиллах юм. Тэрбээр “Ийм төрлийн шоу нэвтрүүлэг Монголд анх удаа зохион байгуулагдах болсонд ард түмэн болоод загварын салбарынхан маш их баяртай байгаа гэж би хувьдаа бодож байна. Энэ том шоуны нэг хэсэг болж, хөтлөгчөөр ажиллах болсондоо маш их баярлаж байгаа. Би бүх хүчээ дайчлан ажиллана. Энэхүү шоу нэвтрүүлэг манай Монголын загварын ертөнцөд маш том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн иргэдийн загварын ойлголт, моделиудыг ойлгох хандлагыг өөрчлөнө байх" хэмээн ярьжээ.