“Милл” кино компани, “Hulegu pictures”, “Нүдэн фильм” нэгдлийн хамтран бүтээсэн “Микроны босс” уран сайхны киноны дараагийн ангийг “Микроны босс 2” буюу “Приусны босс” гэж нэрлээд байгаа аж. Тус кинонд өмнөх ангид гол дүрд тоглосон жүжигчин Д.Баттөмөр, С.Батзориг, реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нар дахин тоглох ажээ. Мөн жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батмаа, Б.Болд нар дүр бүтээсэн байна. 2013 онд нээлтээ хийсэн “Микроны босс” киноны үргэлжлэл “Приусны босс” киноны зохиолч, найруулагчаар Д.Мөнхбат, продюсераар Н.Отгонбат, Д.Мөнхбат, Д.Баттөмөр нар ажиллажээ. “Приусны босс” уран сайхны кино ирэх нэгдүгээр сарын 13-нд нээлтээ хийх юм.