Холливудын сайхан хосуудын нэг Жастин Тимберлэйк болон Жессика Билл нар энэ сарын 3-нд болсон “Лос Анжелес Лейкерс” болон “Мемфис Гризлис” багуудын тоглолтыг үзжээ. Жастин “Мемфис”-ыг дэмжсэн ч баг нь ялагдаж, дуучин залуугийн урмыг хугалсан байна. Нөхрийнхөө сэтгэлийг засах гэж Жессика хүндэт зочдын суудлын хажууд халуухан бүжгийг хийжээ. Эргэн тойронд нь хүмүүс олон байсан ч жүжигчин бүсгүй нөхрийгөө тойрон бүжиж, үнсэлцэж байсан гэнэ.