04.28

Эрэгтэй ихрүүдийн уужим сэтгэл ба өргөн далайцтай шинж чанарыг анхаарна

Хонь - (3/21-4/19)
Ахмад настай хамаатнуудтайгаа үг сөргөлдөж маргалдсанаас энэ өдөр танд хүндхэн байх болно. Сэтгэл хөдлөлөө барихыг хичээ. Өрөвч ухаалаг бай. Дотны хүмүүсийн тань зөвлөгөө танд гай болохгүй. Томоохон худалдаа хийхэд таатай. Олон нийтийн арга хэмжээ, нийллэг, дасаагүй орчноос зайлсхий. Золгүй зүйл тохиолдох магадлал өндөр байна.

Үхэр - (4/20-5/20)
Хойшлуулшгүй олон асуудлууд гарч магадгүй. Бүхнийг амжуулах шаардлагатай болно. Орлогын түвшин дунд зэрэг. Дэлгүүр хэсэж явахдаа шийдвэрээ түргэн гарга, цаг бүү алд. Эс тэгвээс та хямдарсан үнээр олон ашигтай зүйл худалдан авах боломжоо алдана. Худалдаан наймааны ажил эрхэлдэг бол мөн л амжилт таныг тосож байна. Гэхдээ энэ ордны эмэгтэйчүүд анхааралтай байж, бусадтай харьцах харьцаандаа сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг санаж байхад илүүдэхгүй.

Ихэр - (5/21-6/21)
Энэ өдөр олон уулзалт хийж магадгүй. Ямар нэгэн алдаа хийхээс болгоомжил. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ  анхаарлаа сарниулалгүй учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ. Таны ялдам байдал ямар ч хамт олонд хатан хааны байр суурийг эзлүүлнэ. Эрэгтэй ихрүүдийн уужим сэтгэл ба өргөн далайцтай шинж чанарыг анхаарна. Хүнтэй танилцах нь цаашид чухал удаан харилцаа болж мэдэх юм.

Мэлхий - (6/22-7/22)
Сарын эхний үйл явдлууд хосуудын амьдралыг гэрэлтүүлж, романтик байдал нэмэгдүүлнэ. Ханиа бүү шүүмжил. Уужим ухаанаар хандах нь та нарын харьцааг сайжруулна. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар таагүй байдлыг засаж дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхий. Гэрийнхний зөвлөгөөг сонс, эрүүл ухаанаар ханд. Та бүх зүйлийг шийдэж чадна.


Арслан - (7/23-8/22)
Өглөөгүүр бие чилээрхэх боловч энэ нь сэтгэл санаанд нөлөөлөхгүй. Энэ сард гаргасан хүчин чармайлтынхаа үр дүнг амсана. Гэр бүлийн амьдрал, баяр баясгалан харилцан итгэлцэлтэй сэтгэл санаа тайван байна. Аялал жуулчлалд явах, нүүн шилжих оршин суугаа газраа өөрчлөхөд таагүй. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд.

Охин - (8/23-9/22)
Харилцаа холбоо тогтоох, уран бүтээлийн уулзалт хийх, бодол санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр удаан хугацаагаар бус ч санхүүгийн байдлаа дээшлүүлэх эсвэл ажил хэрэгтээ амжилт олох магадлал өндөр байна. Ажлын хэт ачаалал болон хуумгай амлалтаас болж хүндрэл гарч болзошгүй. Таны нэр хүнд бага зэрэг ганхаж магадгүй. Үүний эсрэг та арга хэмжээ авахгүй бол хүнд байдалд орж болзошгүй.

Жинлүүр - (9/23-10/22)
Таатай үйл явдлууд тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Хэдийгээр өчигдрөөс хойш бизнесийн асуудлаа хойшлуулаад байсан ч гайхалтай боломжууд гарч ирэх болно. Таны сайхан төрх дур булаам байдал бусдын сэтгэлийг татах болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай байх болно. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Тэд танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно.

Хилэнц - (10/23-11/21)
Таны ажил төрөл карьерт туслахад бэлэн ивээн тэтгэгч гарч ирж байгаа нь таатай бөгөөд амжилт харагдаж байна. Мөн танд урд нь сэтгэлийн болон эд материалын тусламж үзүүлж байсан хүмүүс ч туслахаас татгалзахгүй. Өдрийн хоёр дахь хагасаас сэтгэл санаагаар унах, толгой өвдөх, бие тавгүйтнэ. Багахан санхүүгийн хямралд орох боловч түүнийг төвөггүйхэн давсныг гэр бүлийнхэн тань магтан сайшаана.

Нум - (11/22-12/21)
Мэргэн цэцэн, алсын хараатай байна. Зүүд зөнтэй байх магадлалтай. Нэр алдар олох гэсэн урт хугацааны хүчин чармайлт тань яг өнөөдөр биелнэ. Уран бүтээл бодит үр дүн авчирна. Зөн билигтээ найд. Тэр таны хувийн олон нийтийн амьдралд тусална. Өнөөдөр, нандин хүсэл мөрөөдөл тань амьдралд биеллээ олох сайхан боломж нээгдэж байна. Энэ бүхэн оюун бодол болон өмнөх саруудад хуримтлуулсан хөрөнгөнөөс хамааралтай.

Матар - (12/22-1/19)
Гаднын түрэмгийлэл өдөөн хатгалгатай өдөр. Энэ өдрийг бүх ажил хэргээ дуусгахад зориул. Учир нь таны үйл ажиллагаанд саад учруулах гэнэтийн асуудлууд үүсэж магадгүй. Олонх матаруудын зарлага нэмэгдэнэ. Санхүүгийн алдагдалд орох магадлалтай байна. Гэр бүлд хүүхдүүдийн хэрэгцээтэй холбоотой зарлага гарна. Гэр орноосоо тав тух, бахархлыг мэдрэх ба энэ нь таныг амьдралынхаа дөрөвний нэгийг гэр орондоо засвар хийх, тавилгаа солиход өдөөж өгнө.

Бумба - (1/20-2/18)
Таагүй үйл явдлуудаар дүүрэн өдөр. Хүчний байгууллагынхантай орооцолдоно. Эсвэл нөхцөл байдал, хүмүүсийн зүгээс ихээхэн дарамт шахалт ирнэ. Өөрийгөө хамгаал. Хууль бүү зөрч. Олон нийтийн арга хэмжээнд бүү оролц. Хувийн амьдрал дахь таны байдал үүрэг нэмнэ. Та эцсийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Шинэ танилтай болж, баярын арга хэмжээнд уригдана. Амьдралдаа хөлөө олж хармаанаасаа ч илүү зүйлийг дүүргэх болно.

Загас - (2/19-3/20)
Арьс, үнэт эдэл худалдан авна. Тансаг бэлэг бэлэглэнэ. Үнэт цуглуулгатай болохоор зорьж эхлэх эсвэл аль хэдийнээс цуглуулж байгаа бол ховор үнэт зүйлс нэмэх нь бололтой. Мэргэжлийн асуудалдаа анхаарлаа хэт төвлөрүүлэх хэрэггүй. Өчүүхэн төдий алдаа гаргахад л танд санхүүгийн таагүй байдал үүснэ. Харин та үүнээс сэргийлэхийн тулд өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан аливаад алгуурхан хандах хэрэгтэйг одод зөвлөж байна.