Жүжигчин Эмма Стоун сүүлд тоглосон “La La Land” киногоороо 74 дэх удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадмын “Хөгжимт болон инээдмийн кино төрөл дэх шилдэг эмэгтэй жүжигчин” номнацид ялалт байгууллаа. Тэрбээр шагнал гардсан сэтгэгдлээ хуваалцахдаа "“La La Land” кино их сайн бүтээл болсон. Энэхүү бүтээлд ажилласан бүх уран бүтээлчид сэтгэл хангалуун байсан. Би ч гэсэн эхлэлээс төгсгөл хүртлээ сэтгэл хангалуун байдлыг мэдэрсэн. Бүтээл минь шилдэг номнацид нэр дэвшссэн гэдгийг сонсоод л сэтгэл их хөдөлсөн. Харин шагнал авахад гайхалтай мэдрэмжийг авсан. Би кино урлагт үнэнч байсныхаа төлөө энэхүү шагналыг хүртсэн гэж бодож байна. Миний нэрийг дуудахад их гайхсан бас сандарсан. Гэхдээ тайзан дээр гараад энэ бүх сэтгэл хөдлөл нэмэгдсэн. Их сандарсан учир хамтран ажилласан зарим эрхмүүдийн нэрийг хэлээгүй өнгөрсөн байж магад. Та бүхний дэмжлэгээр би өнөөдөр ялагч боллоо. Энэ бол бидний шагнал" хэмээсэн байна.