Дан цагааныг өмслөө ч хиртэх нь буй
Дандаа сайныг хийлээ ч өө хайвал бий
Хичнээн хөөрхөн төрсөн ч өтлөх хөгшрөх нь жам
Унтаж буй барыг цохиод сэрээвэл бариулах нь үнэн
Уурлаж байгаа хүнээс гоо үзэсгэлэн харагдахгүй
Ууж суугаа нэгнээс цэцэнг нэхээд тусгүй
Өвлөөс зуныг нэгжээд ч олохгүй
Үхлээс баяр олж үзэхгүй ээ
Дурласан эрийн нүдэнд бүсгүйн дутуу харагдахгүй
Туулсан амьдралын зовсон жаргасаныг
Хөндлөнгийн нэгэн хэмжиж чадахгүй
Хүжийн үнэр бүрхлээ ч дэлхийгээр нэг тархахгүй
Хүүхний сайхныг тэвэрлээ ч эрийн сэтгэл жолоогүй ээ
Таар шуудай дүүргэм авьяас билэгтэн таарах ч
Тампуу шуудай нь цоорхой бол үлдэх юм үгүй
Танхил залуу насанд жаргалаа гэж гайхуулавч
Тарни уншуулаад үдүүлэх хүртэл бардам хэлэх аргагүй ээ
Хулганайн Тэргэл Чикаго хот 2016 он