Сошиал сүлжээнд алдартай хүмүүсийн нэр, зураг ашиглан хуурамч хаяг нээх нь элбэг. Тиймдээ ч урлаг, спортын алдартнууд цахим сүлжээнд нэгдэхдээ өөрсдийгөө мөн гэх баталгаа болох “сэлфи” зургаа давхар нийтэлдэг болчихоод байгаа юм. Тэгвэл Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр албан ёсны “Фэйсбүүк” хуудсаа өнгөрөгч амралтын өдөр нээжээ. Түүний хувьд жиргээнд нэгдээд багагүй хугацаа өнгөрөөд байсан юм. Харин түүний нэрээр нэрлэгдсэн олон хуурамч “Фэйсбүүк” хуудас байдаг. Тэгвэл олимпийн аварга маань “Tuvshinbayar Naidan” хуудас нүүр номд нээснээ цахим ертөнцийнхөнд дуулгаж, батлах зургаа ч жиргээд амжээ.
С.НАРА