Анхилуун үнэртэй тос, ус
Хэт эмзэг мэдрэмтгий арьстай биш бол чихнийхээ ард анхилуун үнэртэй тос болон үнэртэй ус цацаарай. Энэ нь өдрийн турш сайхан мэдээ сонсох, муу муухай зүйлээс түргэн ангижрахад тань тусална. Мөн танд онцгүй зүйлс наалдахгүй гэсэн утгийг илэрхийлдэг. Эртний Японы шүүгч нар чихнийхээ ард байнга анхилуун үнэртэй тос түрхэж өөрсдийгөө хэл амнаас хамгаалдаг байж.
Ягаан цаастай чихэр
Баруун халаасандаа үргэлж цэнхэр болон ягаан цаастай чихэртэй явж байгаарай. Чихэр нь өөрөө харилцааны төмөр махбодийг маш их агуулсан байдаг учир таныг үргэлж сайн сайхан хүмүүстээ уулзуулж, таатай харилцааг дуудаж өгөх болно. Энэ нь Финляндын Фэнг Шүйн эртний арга юм байна. Мэдээж хатуу чихэр байх хэрэгтэй.
Улаан утас
Хэрэв танд өөрийгөө хамгаалах шаардлага гараад байгаа бол.
Шүүх, цагдаатай холбоотой асуудал гараад байгаа бол.
Зүүн хөлнийхөө шагайн орчимд улаан утас зүүж өгөөрэй. Утсаа 7 хоног орчим зүүгээд хаяна. Энэ нь танд тохиолдох олон муу муухай эрсдэлээс хамгаалах болно.