01.13

Т.Оюунтүлхүүр бэлхүүсний бүжиг заана

“Авьяаслаг монголчууд-2016” шоуны оролцогч, бэлхүүсний бүжигчин Т.Оюунтүлхүүр өөрийн бүжгийн сургалттай болжээ. Тэрбээр эй цөөн хором ярилцлаа. Тэрбээр энэхүү шоуны хагас шигшээд шалгарч, бэлхүүсний бүжгийн “Авьяаслаг монголчууд” шоунд орсныхоо дараагаар өөрийн бэлли дэнс бүжгийн сургалтаа явуулахаар болсон. Энэ төрлийн урсгалыг олон охид, бүсгүйчүүдэд зааж өгөхийг хүссэн юм. Бэлли дэнс хэмээх уг бүжиг хүний биед нэг төрлийн дасгал болж өгдөг. Мөн хүмүүсийн хийж чадах энгийн элементүүд ихтэй учраас энэ бүжгээр хичээллэж эрүүл мэнддээ илүү анхаараасай гэж хүсч байна. Сургалт маань нэгдүгээр сарын 16-наас үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа. Ер нь надад нас насны охид, бүсгүйчүүд хандаж, бүжгийн сургалт явуулах хүсэлтийг тавьж байсан. Миний хувьд хүнд бүжгээ зааснаар өөрөө илүү хөгжих боломж гэж бодсон" хэмээн ярьжээ.