Хонь - (3/21-4/19)
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Өдрийн эхний хагасыг биеэ чийрэгжүүлэхэд зориулбал үр дүнтэй. Өвдөөд үнэтэй эм тарианд мөнгөө үрсэнээс өвдөхөөс сэргийлэх нь хамаагүй бага зардалтай. Харин үдээс хойш хайртай хүн тань гайхшруулна. Хэрвээ та хоёр харилцан буулт хийхгүй бол хэрүүл тэмцэл нүүрлэнэ.
Үхэр - (4/20-5/20)
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.
Ихэр - (5/21-6/21)
Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаа тайлбал эрч хүч нэмэгдэнэ.
Мэлхий - (6/22-7/22)
Энэ өдөр бясалгалд нэн зохистой. Дэмий чалчих нь дотоод энергийг барах тул анхаар. Салан задгай, хөнгөн хийсвэр байхаас зайлсхий. Таныг сэтгэл хангалуун байлгахын зэрэгцээ танд хэрэгтэй мэдээллийг өгдөг тийм л хүмүүс өнөөдөр таны хажууд байвал сайн. Хэлэх ярихаа нягталж, бодлоо цэгцтэй илэрхийлэх нь таны амжилтын үндэс.
Арслан - (7/23-8/22)
Мэргэ төлөг тавих, ирээдүйгээ зөгнөхөд таатай. Ажигч гярхай чанараа хөгжүүлж, хүсэл бодлоо сайтар хяна. Мөргөл бясалгал үйлд, тарни тоолвол нүгэл нимгэрнэ. Аз сорьсон алхам хийх, элдвийг амлахад муу.
Охин - (8/23-9/22)
Хүнд өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаа тайлбал эрч хүч нэмэгдэнэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Харьцаа холбоогоо өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авахад сайн. Олон нийтэд хандсан үг хэлэх, уриалга гаргах, олныг хамарсан арга хэмжээ, цуглаан зохион байгуулахад сайн. Сурч боловсрох, мэдээллийн баяжуулалт хийх нь үр дүнтэй. Баяртай үйл явдал тохионо.
Хилэнц - (10/23-11/21)
Ухаарлын өдөр. Аливаад тайван хүлээцтэй хандсан хүн хожно. Учир нь таны бодол санаа үйлдэл болгон хожмын ажил амьдралыг тань тодорхойлно. Тиймээс хийж байгаа бүхнээ ухамсарлаж хандаарай. Хууртаж мэхлэгдэх, далд айдаст автах магадлалтай. Шинэ эд зүйл худалдаж авах, наймаа хийхэд сайн өдөр.
Нум - (11/22-12/21)
Таны амьдралаас сайн сайхныг хүртэх гэсэн хүсэл эрмэлзэл ер бусаар илэрч болзошгүй. Санхүү мөнгөний асуудалд хянуур ханд, зарлагаа нарийн төлөвлө. Хэн нэгэн хууль бус арга замаар мөнгөжих санал тавьж болзошгүй. Бусдад итгэж алдаа гаргахаас болгоомжил.
Матар - (12/22-1/19)
Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуучлалаар явах, замд гарахад сайн.
Бумба - (1/20-2/18)
Өдрийг бүхэлд нь ойр дотны хүмүүс, садан төрөлдөө зориул. Гэр бүлийн харьцаа халуун дулаан байна. Айлд зочлох, болзоонд явах, найз нөхдийн уулзалт зохион байгуулах нь таны алжаалыг тайлна. Гоо сайхандаа анхаарвал гайхам үр дүнд хүрнэ. Галаас болгоомжил.
Загас - (2/19-3/20)
Харьцаа холбоогоо өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авахад сайн. Олон нийтэд хандсан үг хэлэх, уриалга гаргах, олныг хамарсан арга хэмжээ, цуглаан зохион байгуулахад сайн. Сурч боловсрох, мэдээллийн баяжуулалт хийх нь үр дүнтэй. Баяртай үйл явдал тохионо.