Катя Апалатеги хэмээх франц эмэгтэй ойр дотныхоо хүний үнэртэй ус бүтээхээр зориг шулууджээ. Үнэр хүний оюун санаанд далдлагдсан олон дурсамжийг сэргээдэг нь илэрхий үзэгдэл юм. Катя Апалатеги бүсгүй энэ үзэгдлийг ашиглан ойр дотныхоо хүмүүсийн үнэрийг үнэртэй усанд хадгалах санаа дэвшүүлж, Гаврын их сургуулийн судлаачидтай хамтарсан байна. Эцэг нь нас барсны дараа бүсгүй санаагаа хэрэгжүүлэхийн тулд хүний үнэрийг ялгаж авах талаар ажиллаж байсан тэдгээр судлаачтай нэгдсэн аж. Судлаачид үнэрийг хэрхэн ялгаж авдгаа тайлбарлаагүй ч тухайн хүний хувцас байхад л хангалттай гэдгийг өгүүлжээ.
Онолын хувьд хувцасны даавуунаас хүний давтагдашгүй үнэр агуулсан хэдэн зуун молекулыг ялган авах боломжтой. Тухайн хүний үнэртэй усыг хийхэд дөрвөн өдөр шаардлагатай ба уг усыг үнэрлэхэд нас барсан дотны хүнийхээ зургийг харсантай адил нөлөөтэй гэдгийг Катя Апалатеги тайлбарласан аж. Тэрбээр энэ усыг ойр дотны хэн нэгнээ алдаад удаагүй байгаа хүмүүст санал болгох гэнэ. Үнэртэй усны үнэ 600 орчим ам.доллар боловч дотны хүнээ алдсан нэгний сэтгэлийг тайвшруулах увидастай гэдгийг бүсгүй ярьжээ.
Д.Болд