01.16

Женнифер Лоуренсын сонголтыг эцэг, эх нь таашаахгүй байгаа гэнэ


26 настай жүжигчин Женнифер Лоуренс сүүлийн хэдэн жил өөрөөсөө ах хүмүүстэй дотно харьцаатай болох “донтой” болоод байгаа. 
Гвинет Пэлтроугийн хуучин нөхөр Крис Мартинтай хэсэг хугацаанд явалдсан бол одоо кинонайруулагч Даррен Аронофскитай амрагийн харьцаатай болоод удаж байгаа билээ. 
Женнифер аз жаргалтай байгаа ч эцэг, эх нь түүний сонголтыг таатай хүлээж аваагүй гэнэ. 
Даррен жүжигчин бүсгүйн аавтай үе тэнгийнх учраас тэд ийн бухимдах болсон байна. Эцэг, эх нь охиндоо ахимаг насны амрагаасаа хагацаж, үе тэнгийн залуу олж авахыг зөвлөсөн сурагтай.