01.17

Сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгалаа

Сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр дөнгөж сая мэдээллээ. 

Тодруулбал, БСШУ-ны сайд Ж.Батсуурь мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон байна. 

Эцэг эхчүүд ч "Хотын утаа, агаарын бохирдол, ханиад томуу их байгаа учраас сурагчдын амралтыг сунгах нь зөв" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд байсан юм.

Энэ талаар яг одоо 11.00 цагт БСШУЯ-наас мэдээлэл хийнэ.

Т.Гэрэл
www.zaluu.com