Зүүн аймгуудад гарсан түймэр бүрэн унтраагүй байгаа энэ үед монголчууд гал унтрааж байгаа гал сөнөөгчид, нутгийн иргэдэд зориулсан хандив тусламжаа илгээсээр байна. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас "Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциац"-ийн гишүүн аж ахуй нэгж, иргэдээс хүргүүлж буй гал түймрийн аюулд өртөөд буй Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн малчид, иргэд, гал түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад эд бараа, бэлэн мөнгөний хандивыг ОБЕГ-т гардуулахаар болжээ.
С.НАРАН