"Spice girls"-ын дуучнаар анх танигдсан дуучин Викториа Бекхэм өдгөө загвар зохион бүтээгч болоод байгаа билээ. Түүний хувьд Их Британиас гадна Японд загвараа гаргахыг хүсдэг гэнэ. Энэ талаар тэрбээр “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа. "Би хүүхэд байхаасаа л загвар зохион бүтээгч болохыг хүссэн. 35 жилийн дараа зорилгоо биелүүлж байна. Бүх зүйлийг хүлээсээр хүлж болно. Харин оюун ухаан болон мөрөөдлийг хүлж болохгүй. Би бол тод жишээ" хэмээгээд "Япон улс надад их таалагддаг. Тиймээс япончууд миний загвараар гангараасай хэмээн хүсч байна" хэмээн ярьжээ.