Реалити шоуны од Ким Кардашиан нэг хэсэг нам гүм амьдарсан. Үнэндээ хаа ч явж байдаг бүсгүйд ичээнд өнгөрүүлсэн хэдэн сар хэцүү байсан бололтой. Ямартай ч тэрбээр олны өмнө гарчээ. Өнгөрсөн даваа гарөгт Ким Кардашиан болон Кендалл Женнер нар "Ocean Eight" киноны нээлтэнд хамтдаа ирсэн байна. Тэд энэ үеэр урт цагаан торон, гэрэлтдэг даашинзаар ижилсэж гоёсон байна.