Америкийн супермодель Жижи Хадид сүй тавьсан гэнэ. Тэрбээр Нью-Йорк хотноо дэлгүүр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Энэ үед тэрбээр сүйн бөгж зүүсэн байжээ. Хадид 2015 оны долоодугаар сараас Британийн дуучин Заян Маликтай болзох болсон юм.